Skip to main content

Монгол багшийг гадаад зах зээлд гаргая

Монгол багшийг гадаад зах зээлд гаргая

Монголд бүх хичээлийн багш нар их илүү байна.Дотоодын зах зээл ханасан байна. Яагаад?
Багш бэлтгэдэггүй сургууль энэ улсад бараг алга. Дүнд нь багш цэвэрлэгч, багш зөөгч, багш жолооч, багш харлагч... гэх мэт гажиг үзэгдэл бий болж, багш мэргэжлийг энэ улс гутааж байна, дордуулж байна.

Монголын багшийн энэ илүүдэл нь багш мэргэжлийг ийнхүү үнэн гутааж байна. Нарийн мэргэжлийн багшийн ажил энд хог түүгчийнхээс бага үнэтэй байна. 200 хүрэхгүй долларын жинтэй байна. Энд ингэж дорд үзэгдэж буй багш мэргэжлийг дээдлэн үзэх улсад нь хүргэе, гаргая.

Монголд багш ингэж дордож үзэгдэж, илүүдэж байгаа энэ зэвүүн цагт дэлхийн хаа сайгүй багш л их дутагдаж байна.

Монголд цэнэгүй ч дэлхийд үнэтэй багш мэргэжлээ цэнэтэй ашиглая. Багшлах ажиллах хүчийг гадаадад экспортолъя.

Монгол улс чадвартай багш нарыг гадаадад ажиллуулах замаар улсдаа их мөнгийг их хийх бололцоотой. Эрх мэдэлтнүүдэд харин үүнийг ухаарах ухаан их дутсан мэт байх.

Тэд ингэж нохойтоно. Боловсрол ашгийн бус байх ёстой гээд хуулчилна. Гэтэл боловсролоор ашиг хийж монгол монголоо гадаадынхантай хамтарч мөлжин хөлжиж байгаа хувийн гэх цэцэрлэг, бага, дунд, их дээд сургууль монголд сүрэглэж л байх. Нохойтож байгаа биз дээ.
Гэтэл Австрали улсын дотоод нийт бүтээгдэхүүнд боловсролын салбар жинтэй хувьтай байдаг. Тэр хувийг нь гадаадын оюутнууд хийж өгдөг юм. Австрали боловсролоо экспортолж чадаж байна. Боловсролын салбараараа хөрөнгө босгож чадаж байна.

Боловсролоор монгол дэлхийгээс их мөнгө босгох бүрэн боломж бий.
Гэтэл сүүлийн 30 жил гадаадынхан л элдэв хийрхлээр монголд боловсрол гэгчээр мөнгө угаав. Дүнд нь энэ улсын боловсрол харин дампуурав.Монгол багш нэн ядуурав. Монгол гундаж гандав.

Бидний алдаа ийм байна. Энэ алдаа сэтгэлгээндээ байна.

Багш цэнэтэй дэлхийд багш мэргэжил ч, монгол багш ч үнэтэй. Тийм үү?

Багш ховордох тэр цагт л монголд багш ч, энэ мэргэжил ч цэнэтэй. Тийм үү?

Тэгэхээр багшийн нэгдэл, багшийн ҮЭ монгол багшийг цэнэтэй болгох тийм үйлсийг өрнүүлье. Багшийн тэмцлийн энэ хоёр жигүүр нартад нандин мэргэжлээ монголдоо ч, дэлхийд ч цэнэтэй байлгая. Түүний хөрөнгөжсөн эрх мэдэлтэн, эрх мэдэлжсэн хөрөнгөтөн олигархийн савраас салгая.

Монголд багш мэргэжил ховордох тэр цагт л монгол багш цэнэтэй байна. Учир нь ховор зүйл цэнэтэй байдаг.

МБН, МБҮЭ монгол багшийг монголд цэнэтэй, үнэтэй байлгах цагийг бүтээнэ.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

 http://bagshiinve.blogspot.com/2018/02/blog-post_25.html

Comments

Popular posts from this blog

МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас

МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас МБҮЭ байгуулагдав. Үүсгэн байгуулагчид (2018.2.23)-ын зураг дор байна. МБҮЭ -ийн түүхийн эхний хуудас ингэж бичигдэв. МБҮЭ түүх энэ мэт олон түүхэн хуудастай байх болно. Түүний багшийн төлөө, боловсролын төлөө, нийгмийн төлөө, монголын төлөөх хуудас бүрийг бид сайн үйлсээр өнгөлж, гагнаж бүтээх болно. МБҮЭ нь багшаас ядуурлаас гаргах, боловсролоо дампуурлаас аврах, монголоо хүний чадварт суурилсан зөв, төв хөгжлийн замд хөтлөх багш нарын өөрөө өндийсөн үнэн тэмцэл, хөдөлгөөний сургамжаар өөрөөрөө бүтээгдсэн монголын анхны үнэн ҮЭ юм. Үнэн учраас МБҮЭ багшаа өнгөлж монголоо гоёсон ҮЭ байх болно. МБҮЭ түүх тэгэхээр багшаа өнгөлсөн, монголоо боловсролоор гоёсон үнэн түүх байх болно.                                            ...

МБҮЭ-ийг үүсгэн байгуулах хурлын үйл явцын зураг (С.Амгалан багшийн авсан зургаас)