Skip to main content

Posts

Showing posts from February, 2018

Япон гэхээрээ л ёмбогор байдаг юм биш

Япон гэхээрээ л ёмбогор байдаг юм биш Монголд дахь ЖАЙКА (JICA) юу л хийгээд байна аа. Мэргэжлийн хяналтын байгууллага ЖАЙКА-ийн санхүүгийн хийгээд үйл ажиллагааг нь нэг сайн шалгаад өгөөч! Тэр Япон-Монголын төв яахаараа их сургуулийнх хашаа дотор, A зэрэглэлийн газрыг эзэгнэн намбааж байдаг юм вэ? Монгол хүн ч хүрч үл чадах тэр газрыг тэд яаж авсан юм бол оо! ЖАЙКА, Япон Монголын гэх төв гэх мэт Японы гэсэн бүхний үйл ажиллагааг нэг сайн шалгаж үзмээр байна. Хичнээн эрүүл монгол хүүхдийг сумо гэх нэрээр японд гаргаж мэргэжил боловсролгүй, сургууль соёлгүй болгож байна аа. Эрүүл мэндгүй болгож байна. Гэмт хэрэгтэн болгож байх... Хүүхдийн эрхийн байгууллага үүнийг нэг анхаарч өгнө үү! Япон гэхээрээ л ёмбогор байдаг юм биш. Ц.Лувсандорж 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

Монгол багшийг гадаад зах зээлд гаргая

Монгол багшийг гадаад зах зээлд гаргая Монголд бүх хичээлийн багш нар их илүү байна.Дотоодын зах зээл ханасан байна. Яагаад? Багш бэлтгэдэггүй сургууль энэ улсад бараг алга. Дүнд нь багш цэвэрлэгч, багш зөөгч, багш жолооч, багш харлагч... гэх мэт гажиг үзэгдэл бий болж, багш мэргэжлийг энэ улс гутааж байна, дордуулж байна. Монголын багшийн энэ илүүдэл нь багш мэргэжлийг ийнхүү үнэн гутааж байна. Нарийн мэргэжлийн багшийн ажил энд хог түүгчийнхээс бага үнэтэй байна. 200 хүрэхгүй долларын жинтэй байна. Энд ингэж дорд үзэгдэж буй багш мэргэжлийг дээдлэн үзэх улсад нь хүргэе, гаргая. Монголд багш ингэж дордож үзэгдэж, илүүдэж байгаа энэ зэвүүн цагт дэлхийн хаа сайгүй багш л их дутагдаж байна. Монголд цэнэгүй ч дэлхийд үнэтэй багш мэргэжлээ цэнэтэй ашиглая. Багшлах ажиллах хүчийг гадаадад экспортолъя. Монгол улс чадвартай багш нарыг гадаадад ажиллуулах замаар улсдаа их мөнгийг их хийх бололцоотой. Эрх мэдэлтнүүдэд харин үүнийг ухаарах ухаан их дутсан мэт байх. Тэд ин...

МБҮЭ-ийг үүсгэн байгуулах хурлын үйл явцын зураг (С.Амгалан багшийн авсан зургаас)

МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас

МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас МБҮЭ байгуулагдав. Үүсгэн байгуулагчид (2018.2.23)-ын зураг дор байна. МБҮЭ -ийн түүхийн эхний хуудас ингэж бичигдэв. МБҮЭ түүх энэ мэт олон түүхэн хуудастай байх болно. Түүний багшийн төлөө, боловсролын төлөө, нийгмийн төлөө, монголын төлөөх хуудас бүрийг бид сайн үйлсээр өнгөлж, гагнаж бүтээх болно. МБҮЭ нь багшаас ядуурлаас гаргах, боловсролоо дампуурлаас аврах, монголоо хүний чадварт суурилсан зөв, төв хөгжлийн замд хөтлөх багш нарын өөрөө өндийсөн үнэн тэмцэл, хөдөлгөөний сургамжаар өөрөөрөө бүтээгдсэн монголын анхны үнэн ҮЭ юм. Үнэн учраас МБҮЭ багшаа өнгөлж монголоо гоёсон ҮЭ байх болно. МБҮЭ түүх тэгэхээр багшаа өнгөлсөн, монголоо боловсролоор гоёсон үнэн түүх байх болно.                                            ...