МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас МБҮЭ байгуулагдав. Үүсгэн байгуулагчид (2018.2.23)-ын зураг дор байна. МБҮЭ -ийн түүхийн эхний хуудас ингэж бичигдэв. МБҮЭ түүх энэ мэт олон түүхэн хуудастай байх болно. Түүний багшийн төлөө, боловсролын төлөө, нийгмийн төлөө, монголын төлөөх хуудас бүрийг бид сайн үйлсээр өнгөлж, гагнаж бүтээх болно. МБҮЭ нь багшаас ядуурлаас гаргах, боловсролоо дампуурлаас аврах, монголоо хүний чадварт суурилсан зөв, төв хөгжлийн замд хөтлөх багш нарын өөрөө өндийсөн үнэн тэмцэл, хөдөлгөөний сургамжаар өөрөөрөө бүтээгдсэн монголын анхны үнэн ҮЭ юм. Үнэн учраас МБҮЭ багшаа өнгөлж монголоо гоёсон ҮЭ байх болно. МБҮЭ түүх тэгэхээр багшаа өнгөлсөн, монголоо боловсролоор гоёсон үнэн түүх байх болно. ...






Comments
Post a Comment