Skip to main content

Posts

Showing posts from September, 2018

Эвдэрхийгээс салах урт зам

Эвдэрхийгээс салах урт зам Энэ улс эвдэрхийгээр л дүүрчээ. Үүнээс салах богино зам байхгүй. Харин урт зам бий. Яагаад ч эвгүйрч эвдэрч болмооргүй зөвхөн хөдөлмөрийн хүний төлөө гэсэн үзэл санаа, хөдөлгөөн, үйл хэргээр үйлс нь дүүрэн байх ёстой ҮЭ хүртэл энэ улсад шинэ, хуучингүй эвдэрч, бүгд л эвдэрхийгээр дүүрсэн байх. Бүр хурдан хурдлан дүүрч байх. Энэ мөн их харамсмаар зүйл. Тун их гундмаар үйл л дээ.  Эдний энэ эвдэрхий байдлаас болж эцэст нь хөдөлмөрийн хүний ганц зардаг бүтээгдэхүүн, үйлчилгээ болох ажлын нэг цагийн хөдөлмөр энэ улсад цэнэгүй болж хөдөлмөрийн хүн ажиллаж ядуурч, ядуурч ажиллаад байдаг болчихсон юм. Ганц багш биш. Яахав, багш энэ улсын ганц зохион байгуулалтай пролетари нь болохынхоо хувьд ганц хоёр "гав" гэх дуугарсан нь бий. Бусад нь "гав" гэж ганц дуугарах ч тэнхээгүй болтлоо доройтсон байх. МҮЭ,бас багшийн тэмцлийн явцад үнэн бий болсон багшийн ҮЭ ч мөн адил, том эрх ашгаар жижигхэн ходоод дүүргэж, нам, засгийн хүүхэлдэй б...

МБҮЭХ-г цэвэр байлга. Зөвхөн багшийн төлөө л болго, Эсвэл...

МБҮЭХ-г цэвэр байлга. Зөвхөн багшийн төлөө л болго Багш багшдаа тусалья гэсэн энэ үгийг бид багшийн цалинг нэмүүлэхийн төлөө л хэлж, хэлц болгож байсан юмсан. МБҮЭХ-ны босс манлайлан оролцож нээж, хаасан доорх цахим хаяг бүхий бичлэгээс багшийн цалин нэмүүлье гэсэн нэг ч үг, нэг ч утгыг түүний хэлснээс олж сонссонгүй. МБҮЭХ-г маш хурдан бохирдуулж АН, МАХН-ын хүүхэлдэй болгож мэдэхээр болж дээ, энэ баримтаас анзаарахад. Ингэхийн төлөө багшийн ҮЭ байгуулаагүй юм. Санаачлаагүй юм шүү. Үүнийг татвар төлдөг багш гишүүд нь ч гэсэн анхаарч хэлэх, татвараа татах хэрэгтэй. Шахах хэрэгтэй юм. МБҮЭХ аль ч намаас ангид байх ёстой. Хууль нь ч тийм л юм. МБҮЭХ-ны босс иймэрхүү талцалд манлайлах бүү хэл ерөөсөө оролцохгүй байх ёстой юм. Харин багш нар цалингаа нэмүүлье гээд ажил хаяж, талбайд суулт хийж байвал "Би зохион байгуулаагүй юм чинь" гэсэн шиг байж оролцохгүй, нэмэр болохгүй байх нь ёстой байж үл болох, багшийн ҮЭ гэдгээ мартсан ёстой муу зүйл, муу...