МБҮЭХ-г цэвэр байлга. Зөвхөн багшийн төлөө л болго
Багш багшдаа тусалья гэсэн энэ үгийг бид багшийн цалинг нэмүүлэхийн төлөө л хэлж, хэлц болгож байсан юмсан.
МБҮЭХ-ны босс манлайлан оролцож нээж, хаасан доорх цахим хаяг бүхий бичлэгээс багшийн цалин нэмүүлье гэсэн нэг ч үг, нэг ч утгыг түүний хэлснээс олж сонссонгүй.

МБҮЭХ-г маш хурдан бохирдуулж АН, МАХН-ын хүүхэлдэй болгож мэдэхээр болж дээ, энэ баримтаас анзаарахад.
Ингэхийн төлөө багшийн ҮЭ байгуулаагүй юм. Санаачлаагүй юм шүү. Үүнийг татвар төлдөг багш гишүүд нь ч гэсэн анхаарч хэлэх, татвараа татах хэрэгтэй. Шахах хэрэгтэй юм.
МБҮЭХ аль ч намаас ангид байх ёстой. Хууль нь ч тийм л юм.
МБҮЭХ-ны босс иймэрхүү талцалд манлайлах бүү хэл ерөөсөө оролцохгүй байх ёстой юм.
Харин багш нар цалингаа нэмүүлье гээд ажил хаяж, талбайд суулт хийж байвал "Би зохион байгуулаагүй юм чинь" гэсэн шиг байж оролцохгүй, нэмэр болохгүй байх нь ёстой байж үл болох, багшийн ҮЭ гэдгээ мартсан ёстой муу зүйл, муухай авир шүү. Ийм авирыг гаргаж байсан. Цаашид энэ муугаа засах хэрэгтэй.
МБҮЭХ-г манантуулж, махнжуулж, манаруулж эхэлж байх шиг байна.
Манараагаасаа хурдан гар. Эс чадвал яг нөгөө муу ҮЭ шиг болж доог болно. Урхинд орно. Чөдөрлөгдөнө. Багшийн хөгжлийн хөтөч биш харин түүний чөдөр, чөтгөр болно.
Ийм учраас МБҮЭХ-г боссын садан төрөл, хувь хүн, хайртай намын үзэл сонирхлоосоо хол байлгаж, тас салгаж авч явахыг түүнд үүгээр хүргэмээр, хэлмээр байна. МБҮЭХ хамтын удирдлагатай нь үнэн бол удирдах зөвлөл ч үүнийг анхаарах хэрэгтэйг сануулмаар байна.
Үүнийг засаж үл чадваас МБҮЭХ-г багшийн хамгаалал, хөгжлийн чөдөр, чөтгөр болохоос нь өмнө татан буулгах хэрэгтэй юм. Муу үйлтэй зүйл бид бүтээх ёсгүй. Ингэх нь багш нарыг нэг зүг рүү харахад нь хэрэгтэй ч байж мэдэх юм.
МБҮЭХ-г цэвэр байлга. Зөвхөн багшийн төлөө л болго. Эсвэл...
Ц.Лувсандорж
МБҮЭ- санаачлагч, үүсгэн байгуулагч
2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
https://www.facebook.com/MunkhbaatarDashnyam/videos/2126323367622174/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToyMDM1MzMwMjgzMTgzMDA0/

Comments
Post a Comment