Skip to main content

Эвдэрхийгээс салах урт зам


Эвдэрхийгээс салах урт зам

Энэ улс эвдэрхийгээр л дүүрчээ. Үүнээс салах богино зам байхгүй. Харин урт зам бий.
Яагаад ч эвгүйрч эвдэрч болмооргүй зөвхөн хөдөлмөрийн хүний төлөө гэсэн үзэл санаа, хөдөлгөөн, үйл хэргээр үйлс нь дүүрэн байх ёстой ҮЭ хүртэл энэ улсад шинэ, хуучингүй эвдэрч, бүгд л эвдэрхийгээр дүүрсэн байх. Бүр хурдан хурдлан дүүрч байх. Энэ мөн их харамсмаар зүйл. Тун их гундмаар үйл л дээ. 

Эдний энэ эвдэрхий байдлаас болж эцэст нь хөдөлмөрийн хүний ганц зардаг бүтээгдэхүүн, үйлчилгээ болох ажлын нэг цагийн хөдөлмөр энэ улсад цэнэгүй болж хөдөлмөрийн хүн ажиллаж ядуурч, ядуурч ажиллаад байдаг болчихсон юм. Ганц багш биш. Яахав, багш энэ улсын ганц зохион байгуулалтай пролетари нь болохынхоо хувьд ганц хоёр "гав" гэх дуугарсан нь бий. Бусад нь "гав" гэж ганц дуугарах ч тэнхээгүй болтлоо доройтсон байх.

МҮЭ,бас багшийн тэмцлийн явцад үнэн бий болсон багшийн ҮЭ ч мөн адил, том эрх ашгаар жижигхэн ходоод дүүргэж, нам, засгийн хүүхэлдэй болж хувирсан нь энэ улсын ҮЭ -ийн үнэн төрх, үнэн замнал, бодит дүр зураг, бодит байдал юм. Энэ нь, товчхондоо, ядуурал, доройтол, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй байдлын гай юм. Эвдэрхийн гор мөн.

Доор нөгөө муу МҮЭ төрхийг харуулсан нэгэн баримт байна. Тээр өдөр багшийн ҮЭ болох МБҮЭХ-г авч яваа "босс"-уудын төрх үүнээс их долоон дороор гудманд харагдсан. Авирлаж харагдсан. Тийм хүмүүсээр өөрсдийн санаачилж байгуулсан МБҮЭ-г удирдуулж, тэдэнд түүнийг буруугаар ашиглуулж байна гэхээр бас л үнэн гутмаар байх. Гунимаар байх юм. 

Яамаар ч юм дээ!. Ер нь ерөнхий боловсролыг л жинхэнэ утгаар нь сайжруулах ёстой юм. 

Тэнд тэр мэдлэг нэг хэрэг. Харин хүмүүжил, төлөвшил хамгийн чухал нь юм.
Монголоор дүүрэн эвдэрхий бий боллоо. Сүргийн чанар маш муудлаа. Одоо,тэгээд, яахав?

Одоо,тэгвэл, сургуулийн боловсролыг л өөд татах хэрэгтэй. Энэ л ганц гарц юм. 

Боловсролын бодлого, хууль, соёлыг олигархийн савраас л салгах ёстой. Энэ л ганц зам мөн.

Тэгээд сургуулиар, түүгээр, энэ улс хүмүүжил, төлөвшилтэй монгол иргэн бэлтгэх ажлаа хийж эхэлнэ. Харин мөнгө биш. 

Энэ улс эвдэрхийгээр л дүүрчээ. Үүнээс салах богино зам байхгүй. Харин урт зам бол бий. 


Ц.Лувсандорж 

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Comments

Popular posts from this blog

МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас

МБҮЭ-ийн түүхийн анхны хуудас МБҮЭ байгуулагдав. Үүсгэн байгуулагчид (2018.2.23)-ын зураг дор байна. МБҮЭ -ийн түүхийн эхний хуудас ингэж бичигдэв. МБҮЭ түүх энэ мэт олон түүхэн хуудастай байх болно. Түүний багшийн төлөө, боловсролын төлөө, нийгмийн төлөө, монголын төлөөх хуудас бүрийг бид сайн үйлсээр өнгөлж, гагнаж бүтээх болно. МБҮЭ нь багшаас ядуурлаас гаргах, боловсролоо дампуурлаас аврах, монголоо хүний чадварт суурилсан зөв, төв хөгжлийн замд хөтлөх багш нарын өөрөө өндийсөн үнэн тэмцэл, хөдөлгөөний сургамжаар өөрөөрөө бүтээгдсэн монголын анхны үнэн ҮЭ юм. Үнэн учраас МБҮЭ багшаа өнгөлж монголоо гоёсон ҮЭ байх болно. МБҮЭ түүх тэгэхээр багшаа өнгөлсөн, монголоо боловсролоор гоёсон үнэн түүх байх болно.                                            ...

Монгол багшийг гадаад зах зээлд гаргая

Монгол багшийг гадаад зах зээлд гаргая Монголд бүх хичээлийн багш нар их илүү байна.Дотоодын зах зээл ханасан байна. Яагаад? Багш бэлтгэдэггүй сургууль энэ улсад бараг алга. Дүнд нь багш цэвэрлэгч, багш зөөгч, багш жолооч, багш харлагч... гэх мэт гажиг үзэгдэл бий болж, багш мэргэжлийг энэ улс гутааж байна, дордуулж байна. Монголын багшийн энэ илүүдэл нь багш мэргэжлийг ийнхүү үнэн гутааж байна. Нарийн мэргэжлийн багшийн ажил энд хог түүгчийнхээс бага үнэтэй байна. 200 хүрэхгүй долларын жинтэй байна. Энд ингэж дорд үзэгдэж буй багш мэргэжлийг дээдлэн үзэх улсад нь хүргэе, гаргая. Монголд багш ингэж дордож үзэгдэж, илүүдэж байгаа энэ зэвүүн цагт дэлхийн хаа сайгүй багш л их дутагдаж байна. Монголд цэнэгүй ч дэлхийд үнэтэй багш мэргэжлээ цэнэтэй ашиглая. Багшлах ажиллах хүчийг гадаадад экспортолъя. Монгол улс чадвартай багш нарыг гадаадад ажиллуулах замаар улсдаа их мөнгийг их хийх бололцоотой. Эрх мэдэлтнүүдэд харин үүнийг ухаарах ухаан их дутсан мэт байх. Тэд ин...

МБҮЭ-ийг үүсгэн байгуулах хурлын үйл явцын зураг (С.Амгалан багшийн авсан зургаас)